Зорилго: Энэхүү уралдааны зорилго нь “Миний сургууль-бидний бахархал” сэдвийн хүрээнд МУИС-ийн нийт оюутнуудын дунд төрөлх сургуулийнхаа түүхэн замнал, ололт амжилт, эзэмшиж буй мэргэжлээ өөрсдийн бичих, илтгэх, ур чадвараар дамжуулан сурталчлах, өнөөгийн боловсролын тогтолцоо, сургалтын чанар, орчин нөхцөл, оюутны нийгмийн идэвх, хариуцлага, соёл хүмүүжлийн тулгамдсан асуудлуудын талаар үзэл бодлоо илэрхийлэх, санал санаачлага дэвшүүлэх, улс орны болон сургуулийн хөгжил дэвшилд идэвхтэй оролцогч байх сэдэл тэмүүллийг төрүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд
Тавигдаx шаардлага: Илтгэлд тухайлсан нэг асуудлыг хөндөж, түүнийхээ утга санаа, үндэслэл, агуулга, ач холбогдлыг бүрэн гаргасан байx шаардлагатай ба times new roman 12 фонтоор бичсэн, А4 хэмжээтэй 5 хуудаснаас илүүгүй байна.
Шалгаруулалт: Уралдааныг 2 үе шаттай дүгнэнэ. I шатанд илтгэлээ өөрийн товч танилцуулгын xамт studentaffairs@num.edu.mn хаягаар 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 4-ний хооронд ирүүлнэ. II шатанд шалгарсан 10 оюутныг нийтийн өмнө илтгэл тавиулж, шилдэг 6 бүтээлийг шалгаруулна.
Шагнал: I байр, Өргөмжлөл, 300000₮
II байр, Өргөмжлөл, 200000₮
III байр, Өргөмжлөл, 100000₮
Тусгай шагнал 3, өргөмжлөл, 40000₮
МУИС-ийн 70 жилийн ойг тэмдэглэх комисс
Харилцах утас: 77307730 – 1143, 4114