МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ ДЭЭР ОЮУТНЫ ДОТУУР БАЙРАНД АМЬДРАХ ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА.
Хугацаа: 2018 оны 8 дугаар сарын 20,21,22,23,24,27-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд
Хаана: МУИС-ийн эмнэлгийн байранд /Оюутны дотуур байр-1/
Зорилго: 2018-2019 хичээлийн жилд МУИС-ийн оюутны дотуур байранд амьдрах оюутнуудад халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийх, оюутнуудын суурь өвчнийг илрүүлэх, ажил мэргэжлийн тохироог үнэлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
Зорилт: Дотуур байрны оюутнуудын эрүүл мэндийн байдалд тандалт судалгаа хийх, эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, дотуур байранд халдварт өвчин гарах, тархахаас урьдчилан сэргийлэх, оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл оюутан эрүүл мэргэжилтэн бэлтгэх.
Эрүүл мэндийн үзлэг нь доорхи нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээс бүрдэнэ.
- Дотор, мэдрэл
- Сүрьеэ, халдварт өвчин
- Арьс, харшил
- ДОХ, БЗДХӨ
- Шүд
Үзлэгт орж байгаа оюутнууд нь “Эрүүл Монгол” хөтөлбөрийн дагуу элэгний В, С вирусийн маркер тодорхойлуулах шинжилгээний бичгээ авчирч шалгуулна.
ЖИЧ:Үзлэгт орохоор ирэхдээ элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээний хариугаа авчирна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй хийгдэж байгаа болно.