МУИС-ийн оюутнуудын автобусаар үнэ төлбөргүй зорчих смарт картны захиалгыг 2018 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 4-ний өдрийн 17.30 цаг хүртэл ажлын 5 өдөр дараах хуваарийн дагуу хүлээн авах тул удирдамжид заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.
Хугацаа : 2018 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 4 хүртэл /ажлын 5 хоног/
Цагийн хуваарь: 10:30-17:30
Цайны цаг: 13:30-14:30
Салбар сургууль | Байршил | |
1 | Бизнесийн сургууль | Хичээлийн 4-р байр 2 давхар |
2 | Хууль зүйн сургууль | Хичээлийн 3б байр 3 давхар |
3 | Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургууль | Хичээлийн 5-р байр 3 давхар |
4 | Хэрэглээний Шинжлэх Ухааны Инженерчлэлийн сургууль | Хичээлийн 3а байр 2 давхар |
5 | ШУС-Хүмүүнлэгийн ухааны салбар | Шинэ номын сан 2 давхар |
6 | ШУС-Нийгмийн ухааны салбар | Шинэ номын сан 3 давхар |
7 | ШУС-Байгалийн ухааны салбар | Хичээлийн 2-р байр 1 давхар |
Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:
- Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
- Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./
Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:
- Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
- Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана./
Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:
- 2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.
- Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана./
- Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.
Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалахдаа мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.
Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.
Мэдүүлгийн маягтыг татах: [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/08/Мэдүүлгийн-хуудас.docx”]
Удирдамж
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/08/Удирдамж-2018.pdf”]
МУИС-ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
75754400-1515