Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал 2018 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсын Их Сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Тус хурлыг МУИС-ийн ОУХНУС, ШУС-ийн Улс төр судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, Осакагийн Эдийн засаг, Хуульзүйн Их сургуулийн Ази судлалын институт, Бээжингийн Их сургуулийн Зүүн Азийн судалгааны төв хамтран зохион байгуулав. Уг хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг 11 улсын 29 их сургуулийг төлөөлж гадаадын 40 орчим эрдэмтэн судлаач оролцож 5 салбар хуралдаанаар нийт 57 илтгэл хэлэлцсэн юм.