SAITAMA ИХ СУРГУУЛИЙН 2019 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Share Button

Япон Улсын САЙТАМА Их Сургуулийн 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны  хөтөлбөр зарлаж  байна.

Шаардлага:

  1. МУИС-д Япон хэл шинжлэл, япон орон судлал мэргэжилээр суралцагч бакалаврын 2, 3 дугаар түвшний оюутан байна
  2. Голч оноо 3.1 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
  5. Суралцах төлөвлөгөөг гаргасан байх
  6. Санхүүгийн  баталгаатай  байх / Банкны лавалгаа эсвэл санхүүгийн дэмжлэг өгөх байгууллагын батламж /

Хамрагдах оюутны тоо: 2 хүртлэх оюутан

Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 10 дугаар сарын 12-ны өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг САЙТАМА Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг САЙТАМА Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна  уу.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 10 дугаар сарын 8-ны  өдрийн 17.00 цаг

Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 10-ны  өдөр

Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын14

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн  хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар