ОУХНУС-ийн Зүүн хойд азийн оюутны дугуй ширээ клубийн 14 дэх удаагийн зуны хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын  Сургуулийн дэргэдэх “SRT”  клуб нь Зүүн Хойд Азийн улс болох  Монгол улс, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ-ын Тайванийн их сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг олон улсын оюутны клуб юм. Тус клуб нь бүс нутгийн аль нэг улсад тодорхой сэдвийн хүрээнд зуны хурал зохион байгуулдаг уламжлалтай ба ээлжит 2018 оны 14 дэх удаагийн хурлыг БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн дэргэдэх Northeast Asia Student Round Table клуб 2018 оны 8 дугаар сарын 5-13-ны хооронд нийт 4 салбар хуралдаанд хуваагдан амжилттай зохион байгууллаа. Энэхүү хуралд монгол улсаа төлөөлөн нийт 15 оюутан оролцлоо.

2019 оны зуны хурал Японы Акита мужид зохион байгуулахаар болов.

Зуны Чуулганы зорилт :

  1. Зүүн Хойд Азийн нөхцөл байдлыг судлаж, мэдлэг мэдээллийг солилцох.
  2. Олон улсын оюутнууд харилцан ойлголцолд хүрч, итгэлцлийг нэмэгдүүлэх.

2011 оноос хойш SRT клубын зуны чуулганд Монгол Улсын Их Сургуулийн ОУХНУС-аас идэвхтэй оролцсоор байна.

  • 2011 –Монгол
  • 2012 – Солонгос
  • 2013 – Хятад
  • 2014 – Орос
  • 2015 – Япон
  • 2016 – Тайвань
  • 2017 – Монгол
  • 2018- Солонгос улсад тус тус зохион байгуулагдсан ба
  • 2019- онд Японы Акита мужид зохион байгуулагдана.

ЗХА-ийн улсуудийн төлөөлөл:

Монгол- /МУИС-Олoн Улсын Харилцаа Нийтийн Удирдлагйн сургууль/

Солонгос-/Сөүлийн Их Сургууль/

Япон- /Акитагийн Олон Улсын Их Сургууль/

Тайвань- / Тайванийн Үндэсний Их Сургууль/

Орос- /Алс Дорнодын Их Сургууль/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар