Рентген анализын олон улсын хурал боллоо

Share Button

“The 5th International Conference on X-Ray Analysis” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал нь 3 жил тутамд уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд өмнө нь 2007, 2009, 2012, 2015 онуудад зохион байгуулагдаж байсан юм. Энэхүү олон улсын хуралд ОХУ- 11, Япон -3, Энэтхэг-2 ,Эрдэнэт УБҮ-4, Геологийн төв лаборатор-2, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль -2, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв -3 эрдэмтэн судлаачид оролцон рентген анализын хөгжил, шинэ технологи, арга зүйн талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.

“The 5th International Conference on X-Ray Analysis” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан Цөмийн физикийн судалгааны төв, МУИС-ийн ШУ-ны сургууль, ХШУИС, Цөмийн энергийн комисс, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Эрхүүгийн царцдас судлалын хүрээлэн, БСШУСЯ, ШУТсан, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагуудын удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар