ОУХНУС-ийн ОУХ-ны тэнхимийн Доктор (Ph.D), Зөвлөх дэд профессор Б.Санжмятав ОУХНУС-ийн номын санд ном хандивлалаа

Share Button

2018 оны 10-р сарын 3-ны өдөр МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн Доктор (Ph.D), Зөвлөх дэд профессор Б.Санжмятав багш ОУХНУС-ийн номын санд орос, франц, монгол хэл дээрх олон улсын харилцаа,  олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлийн үнэ цэнэ бүхий 90 орчим номыг хувийн цуглуулгаасаа хандивлалаа. Энэхүү үйл ажиллагаанд ОУХНУС-ийн захирал, доктор С.Баттулга, ОУХ-ны тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох болон бусад багш, оюутнууд, номын сангийн мэргэжилтнүүд оролцлоо.

 

Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлийн мэргэжлийн чухал хэрэгцээтэй номыг номын санд хандивласнаар оюутнууд, багш нарын сургалт, судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Хүний оюун ухаан цаглашгүй, мэдэх ёстой мэдлэг асар их өнөө үед ном их уншиж өөрсдийгөө хөгжүүлж байхыг оюутнууддаа захилаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар