МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгресс нь 1942 онд анх Оюутны зөвлөлийн статустайгаар байгуулагдсан Монголын оюутны ууган байгууллага бөгөөд Удирдах зөвлөлөө дүрэмдээ Оюутан Конгресс хэмээн зааж, үйл ажиллагааны зарчмаа 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чуулганаараа өөрчлөн баталсаны түүхт 15 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн арга хэмжээнд урилгаар Сургуулийн захиргааг төлөөлж МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, Эдийн засаг хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн, БСА-ны дарга Цагаач, Оюутанд үйлчлэх төвийн эрхлэгч Б.Энхжаргал, Ерөнхий нягтлан бодогч Б.Оюунцэцэг, ХҮХ-ийн мэргэжилтэн Г.Цэрэннорхлоо нар, МУИС-ийн төгсөгчдийн төлөөлөлд Конгресс клубын Ерөнхийлөгч А.Мөнхбат, МТС-ийн захирал Ч.Лодойравсал, БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Батсайхан болон үе үеийн Оюутны конгрессийн тэргүүнүүд болон бүрэлдэхүүний төлөөлөл, одоогийн МУИСОХ-ны төлөөллөөр Тэргүүн Н.Хүлгэн, Х.Мөнхбаяр, Д.Ойдовжунай, Э.Төртогтох, Д.Сумяъяадорж, Д.Даваадорж тэргүүтэй бүтэц бүрэлдэхүүн оролцлоо.
15 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Хүндэт жуухаар МУИСОХ, Оюутан Конгрессын тэргүүн Н.Хүлгэн, МКС-ийн оюутан Б.Бэлгүтэй нарыг, МУИС-ийн Баярын бичгээр Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Даваадорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Төртогтох, ГГС-ийн Оюутны зөвлөлийн дарга Л.Мөнхсайхан нарыг, Монголын залуучуудын холбооны дээд шагнал “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар МУИС-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэг, ХҮХ-ийн мэргэжилтэн Г.Цэрэннорхлоо нарыг, МУИС-ийн “Шилдэг оюутан” алтан медалиар ЭЗС-ийн оюутан Мөнхтулга, ГХСС-ийн оюутан А.Тэлмэн нарыг, НАМЗХ-ны шагналаар ФЭС-ийн Оюутны зөвлөлийн дарга Н.Хишигбаяр, ХХИС-ийн Оюутны зөвлөлийн дарга Дөлгөөн, МТС-ийн Оюутны зөвлөлийн дарга Чойжамц нарыг тус тус шагналаа.
Оюутан Конгрессын 15 жилийн ойн арга хэмжээнд МУИС-ийн оюутан Ш.Цэндболд, Д.Өсөхбаяр, А.Бадмаараг, Мөнх-Эрдэнэ, Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, Ийст Монгол Корпораци, Конгресс клуб, МУИС-ийн Оюутны холбооны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.