Төр нийгмийн зүтгэлтэн, хүндэт дипломатч Р.Баасан МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнуудад лекц уншив

Share Button

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол улсын  дипломатын түүх” хичээлийн хүрээнд төр нийгмийн зүтгэлтэн, хүндэт дипломатч Р.Баасан МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнуудад лекц уншив. Тэрээр 38 жил тасралтгүй дипломатчаар ажилласан ба 2001-2007 онд АНУ-ын Индианы Их сургуульд зочин судлаачаар ажиллаж 20 дугаар зууны Америк, Монголын улс төрийн харилцааны асуудлаар судалгааны ажил хийн “XX зууны Америк, Монголын улс төрийн харилцаанд Орос, Хятадын нөлөө” номыг АНУ-ын монголч эрдэмтэн Алиша Кампийн хамт бичиж хэвлүүлсэн юм.

Дипломатын арвин их ажлын туршлага, санаа бодлоо харамгүй хуваалцаж, оюутнууд сонирхсон асуултандаа хариулт авч өргөн хүрээг хамарсан уулзалт болж өнгөрлөө.

Хүрэлцэн ирсэн хүндэт зочиндоо талархал илэрхийлэн, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Олон улсын харилцааны тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар