ПОЛЬШ, УНГАР, РУМЫН, БОЛГАР, ХОРВАТ УЛСАДОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

Share Button

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд

·      Бүгд Найрамдах Польш Улсад 20 оюутан (нанотехнологи-2, биотехнологи-2, материал судлал-2, барилгын инженер-2, уул уурхайн инженер-5, зам гүүрийн инженер-2,  тээврийн инженер-2, тээвэр зохион байгуулалт-1, хууль эрх зүй-2), мөн 2 докторант (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);

·      Бүгд Найрамдах Унгар Улсaд А категориор 2 оюутан (анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б категориор 3 оюутан (биотехнологи-1, геофизик-1, сэтгэл судлал-1), мөн 2 мэргэжил дээшлүүлэгч (БНУУ-д их, дээд сургууль төгссөн байх);

·      Бүгд Найрамдах Болгар Улсад 1 оюутан (хүнсний технологи), 1 докторант (газар тариалан)-ыг тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.  

 Тавигдах шаардлага, бүртгэл  Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Бүрэлдэхүүн сургуулиуд шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн сургалтын албаны бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 12 цагаас өмнө Оюутанд үйлчлэх төвд ирүүлнэ.

Сонгон шалгаруулалт. Бакалавр, магистрын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, англи хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байх ба шалгалтыг тестээр авна. Мэргэжлийн шалгалт нь суралцах мэргэжлээс хамаарч математик буюу химийн шалгалт байна. 

 Мэргэжлийн чиглэл Шалгалт
1 Нанотехнологи, Материал судлал, Барилга, Уул уурхай,Эрчим хүч, Нефтийн боловсруулалт, Хими технологи, Зам гүүр, Тээвэр, Тээвэр зохион байгуулалт, Геофизик,Сэтгэл судлал, Хууль эрх зүй   Математик
2 Анагаах ухаан, Биотехнологи, Хүнсний технологи Хими

 Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал тухайн үед нь шалгалт авах нэмэлт байр гаргана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй. Бакалавр оюутны мэргэжлийн шалгалтыг 2012 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагт, англи хэлний шалгалтыг 2012 оны 4 дугаар сарын 12-ны өдрийн 15.00 цагт авна. Шалгалтын дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Мэргэжлийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогч англи хэлний шалгалтанд орох эрхтэй бөгөөд нэгдсэн дүнг 2 онооны нийлбэрээр хяналтын тоонд багтаан 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.

 БСШУЯ-наас шалгалтанд тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргах ба суралцагчийн сургалтын төлбөрийг хариуцан, амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар