Ирээдүйн залуу мэргэжилтнүүдийн байгалийн ургамлын төрөл, зүйлийг таньж тодорхойлох чадварыг дээшлүүлэх зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” уралдааныг МУИС-ийн Биологийн тэнхим, ургамал судлалын хөтөлбөр 7 дахь жилдээ 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд МУИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Монос ЭЗШУИС, Этүгэн ИС болон Оточ Манрамба ИС зэрэг их дээд сургуулийн 24 багийн 120 оюутан бүртгүүлж, тодорхой хуваарийн дагуу Биологийн тэнхимийн ургамлын гербарын санд сонгогдсон 300 зүйл ургамлын хатаадастай ажиллаж, ургамал судлалын багш нараас зөвөлгөө аван бэлтгэсэн. Жил бүр 25 баг тогтмол оролцож байгаа нь энэхүү уралдаанд багш оюутнууд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Мөн ургамлын бүтцийг оюутан залууст таниулах, тэдний мэдлэгийг бататгах зорилгоор “Байгалийн ургамлын гар зургийн уралдаан”-ыг хавсран зохион байгуулж нийт 28 бүтээлийг хүлээн авч шалгаруулав. БОАЖЯ, ШУА-ийн Ерөнхий болон Сорлын Биологийн Хүрээлэн, Монголын Ботаникийн нийгэмлэг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Flora of Mongolia цахим групп болон МУИС-ийн БУС –ийн захирал Ц.Амартайван, ургамал судлалын хөтөлбөрийн багш нар, оюутнуудад талархал илэрхийлье.
Тэмцээний дүн:
I байр МУБИС –ийн ‘EDELWEISS’ баг (83.4 оноо)
II байр МУИС –ийн Биологийн анги ‘CARAGANA’ баг (82.2 оноо)
III байр ХААИС –ийн экосистем судалгааны төв “БЭЛЧЭЭР” баг (59.4 оноо)
IV байр Этүгэн ИС –ийн эмзүйн анги “ЭТҮГЭН ЭМЗҮЙ-1” баг (55 оноо)
Гар зургийн уралдааны шилдэг бүтээл:
Г. Халиун МУИС, Биологи 4-р түвшин