МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, Эмнэлэг хамтран оюутнуудын дунд “Дархлаажуулалт, вакцинжуулалтын аян”-ыг зохион байгууллаа

Share Button

Хүйтэн сэрүүний улирал эхэлж томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа тул оюутнуудын дунд эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдний дархлааг дэмжиж витаминжуулах зорилгоор “Дархлаажуулалт, вакцинжуулалтын аян”-ыг  2018 оны 12 дугаар сарын 4-нд МУИС-ийн эмнэлэгт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд ХӨСҮТ-өөс 200 хүн /тун томуугийн вакцин худалдан авч мөн тооны хүнийг вакцинд  хамруулсан бөгөөд 300-гаад хүнд D болон С витамин тараав.

Мөн энэ өдөр МУИС-ийн эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж дархлаажуулалт, вакцинжуулалтын аянд хамрагдсан хүмүүст хүчилтөрөгчийн коктейлоор үйлчилж багш, оюутнуудын сахарын түвшин тодорхойлох үзлэг хийж өөрийн үйл ажиллагаагаа  сурталчиллаа.

МУИС-ийн оюутан, төгсөгчийн хэлтэс

МУИС-ийн эмнэлэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар