ОУХНУС ньТайваний Үндэсний Чи Нань Их Сургуультай (ТҮЧНИС) 2018 оны эхнээс хамтран ажилласан бөгөөд, уг хамтын ажиллагааны нэг чиглэл болох зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд ОУХ-ны тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ж.Баттогтох болон тус тэнхимийн ахлах багш Г. Баасанхүү нар нь ТҮЧНИС дээр 2018 оны 12 дугаар сарын 10-16-ны хооронд ажиллаж байгаа билээ.


Тэгвэл хоёр сургууль нь хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаарын сарын 11-ний өдөр онлайн конференц-уулзалт зохион байгуулав. Уг уулзалтаар талууд нь багш болон оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр болон хамтарсан судалгааны чиглэлээр ойрын хугацаанд хамтран ажиллахаар ярилцлаа.


Уулзалтад ТҮЧНИС-ийн болон ОУХНУС-ийн удирдлагууд болон багш нар оролцов.