Олон улсын харилцааны тэнхимийн багш нар Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуульд зочин профессороор ажиллав

Share Button

ОУХНУС болон Тайваний Үндэсний Чи Нань Их Сургууль(ТҮЧНИС) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ОУХ-ны тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ж. Баттогтох болон тус тэнхимийн ахлах багш Г.Баасанхүү нар ТҮЧНИС-д 2018 оны 12 дугаар сарын 10-16-ны хооронд зочин профессороор ажиллав.

Дээрх хугацаанд багш нар бүс нутгийн олон улсын харилцаа болон Монгол Улсын гадаад бодлогын талаар илтгэл тавьсан бөгөөд, заах аргазүйн чиглэлээр харилцан туршлага солилцжээ. Мөн энэ үеэр хоёр сургууль нь хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу онлайн конференц-уулзалт зохион байгуулж, багш оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр болон хамтарсан судалгааны чиглэлээр ойрын хугацаанд хамтран ажиллахаар ярилцлаа.

Зочин профессорын хөтөлбөр бол хоёр сургуулийн хамтын ажиллагааны нэг чиглэл бөгөөд,  ОУХНУС-ийн багш нар энэ удаад ТҮЧНИС-д ажилласан нь энэ хамтын ажиллагааны эхлэл болсноороо онцлог юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар