“Иргэний хуулийн баримт бичгийн эмхэтгэл” 3 боть номын нээлт ярилцлага зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ХЗС, “Шүүх судлалын академи”, “Өмгөөлөл судлалын академи” хамтран гаргасан “Иргэний хуулийн баримт бичгийн эмхэтгэл” 3 боть номын нээлт, ярилцлага 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр МУИС-ийн Төв номын сангийн 402 тоотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тус номын нээлтэд МУИС-ийн ХЗС-ийн багш дэд профессор, доктор Б.Улаанбаатар чиглүүлэгчээр оролцож, Монгол өмгөөлөгч ХХН-ийн үүсгэн байгуулагч, захирал З.Сүхбаатар “БНМАУ-ын Иргэний хууль (1963)-ийн нэмэлт, өөрчлөлтөд холбогдох баримт бичиг”, ”Шүүх судлалын академийг үүсгэн байгуулагч, Шихихутаг дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч А.Доржготов “МУ-ын Иргэний хуульд холбогдох баримт бичиг (1993-1995)”, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Амарсанаа “МУ-ын Иргэний хуульд холбогдох баримт бичиг (2001-2002)” номнуудын талаар танилцуулж, илтгэл тавьсан юм.

Мөн номын нээлтийн үеэр Академич С.Нарангэрэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн, доктор З.Сүхбаатар, Монголын Нотариатчдын танхимийн ерөнхийлөгч Р.Онончимэг, МУИС-ийн ХЗС-ийн багш дэд профессор, доктор Т.Мэндсайхан болон МУИС-ийн багш, эрдэмтэн судлаач, хуульчид оролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар