“Боловсролын шинэчлэл-2012” үзэсгэлэн яармаг боллоо

Share Button

Энэ сарын 06-09-ний өдрүүдэд ”Мишээл экспо” төвд болсон “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2012” үзэсгэлэн яармагт МУИС-ийн ББС, ГГС, МКС, МТС, МХСС, ФЭС, ХХИС ЭЗС-иуд  оролцож, ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ сонгох, элсэлтийн шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавар зөвлөгөөг өглөө. Үзэсгэлэнд төрийн болон хувийн их дээд сургуулиуд, Боловсролын үнэлгээний төв, Орос, Америк, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг улсын их дээд сургуулиудын төлөөлөгчийн газар, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд зэрэг 90 гаруй байгууллагууд оролцсон юм.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар