Сар шинийн нэгдсэн золголтоо хийлээ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн удирдлага, багш, ажилтан, ахмадууд XVII жарны шороон гахай жилийн сар шинийн золголтоо хийлээ.

МУИС-ийн золголтод Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч, хэл бичгийн ухааны доктор, МУИС-ийн төгсөгч Ц.Цэрэндорж оролцож өөрийн зохиосон “Монгол Улсын Их Сургууль” магтаалаа хайллаа.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар их сургуулийн нийт багш, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн ерөөл хэлээд энэ жил 93 насны сүүдэр зооглож буй МУИС-ийн ахмад багш Чилхасүрэнгээр ууц, шүүс хөндүүлсэн юм.

Түүнчлэн МУИС-ийн ахмад багш, ажилтны төлөөлөл мэндийн цэнхэр хадаг өргөж, ерөөл сургаалиа хайрлан шороон гахай жилдээ энх тунх, аз жаргалаар бялхахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүллээ.