POSCO сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Yang Jae-Woon, Монгол дахь POSCO сангийн төлөөлөгчийн газрын тэргүүн Won Gang-Hee тэргүүтэй төлөөгчид МУИС-ийн 20 оюутанд тэтгэлэг гардуулан өглөө.
POSCO сангаас Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг сайжруулах зорилготой Азийн нөхөрлөл програмын хүрээнд Азийн 19 улс орны их дээд сургуулиудад тэтгэлэг зарладаг Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад 7 жилийн нүүр үзэж байгаа билээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 150 гаруй оюутнуудад тэтгэлэг хүртээд байна.
Ази тивд нэр хүнд бүхий уг тэтгэлгийг манай сургуулийн нийт оюутнуудаас зөвхөн 20 хүүхэд шалгаран гардан авч байгаа нь тэтгэлэг хүртсэн оюутнуудын хувьд бахархууштай зүйл юм. Энэхүү тэтгэлэг нь олон оюутнуудыг өөрсдийн гаргасан хичээл зүтгэлийг үнэлүүлэх завшаан болдгийн дээр цаашид улам бүр хичээн суралцах хүслийг төрүүлж, урам өгч байдаг билээ. Нийт Поско сангийн тэтгэлэг хүлээн авсан нийт оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.