БНХАУ-ын нэрт эдийн засагч, Төрийн зөвлөлийн тэтгэлэгт профессор Мэн Шяосу МУИС-ийн багш, оюутнуудад лекц уншина

Share Button

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн корпорацийн удирдах зөвлөлийн дарга, Хуйли сангийн УЗ-ын дарга, Хятадын үйлдвэр худалдаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх дэд дарга Мэн Шяосу 2019 оны 3 дугаар сарын 13-ны Лхагва гарагт 10.30 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны Дугуй танхимд багш, ажилтан, оюутнуудад “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй лекц уншина.

Мэн Шяосу нь 1949 онд Сужоуд төрсөн. Бээжин Их сургууль төгссөн. Эдийн засгийн ухааны доктор, Төрийн Зөвлөлийн тэтгэлэг бүхий профессор юм. Тэрбээр одоо Хятадын үл хөдлөх хөрөнгийн корпорацийн удирдах зөвлөлийн дарга, Хуйли сангийн УЗ-ын дарга, Хятадын үйлдвэр худалдаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх дэд дарга зэрэг алба хашдаг бөгөөд түүнийг “Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн эцэг” гэж нэрлэдэг байна. Гол бүтээл нь “Цэцэглэн хөгжих стратегийн сонголт өөд зорих нь” (Ли И Нин, Мэн Шяосу, Ли Юаньчао, Ли Көчян нарын хамтын бүтээл)

 

 

 

Ажилласан байдал:

  • 1983-1990 он БХАТИХ-ын Байнгын Хорооны даргын нарийн бичиг
  • 1990-1992 он Хятадын Экспорт импортын хянан шалгах газрын орлогч дарга
  • 1991 он Хятадын үл хөдлөх хөрөнгийн Ерөнхий компанийн Ерөнхий захирал
  • 1992 оноос Хятадын үл хөдлөх хөрөнгийн корпорацийн удирдах зөвлөлийн дарга

Мэн Шяосу авто засварын газрын жирийн ажилчнаас Бээжин Их Сургуулийн доктор, Төрийн Зөвлөлийн удирдагчийн нарийн бичгийн даргаас Төрийн Зөвлөлийн харьяа хариуцлагатай ажилтан, нэртэй бизнесмэн болох хүртэл замыг туулж, Хятадын 220 гаруй хотын 430 гаруй үл хөдлөх хөрөнгийн үйлдвэрлэлийн удирдагч болсон хүн юм.

Та бүхнийг лэкцэд урьж байна.