МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн “Лекцийн зочин багш” хөтөлбөрийн хүрээнд, ШУС-ийн ХУС-ын Их Британи, Америк судлал, Европ судлалын тэнхимээс МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Г. Аким гуайг урьж, “Орчуулгын онол, практик” сэдэвт лекцийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11.00 цагт МУИС-ийн Хичээлийн II байрны 433 тоот танхимд зохион байгууллаа.
Гадаад хэл, орон судлал, хэлшинжлэл, орчуулгын чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнууд оролцов. Нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким орчуулга хийх аргазүй, туршлага, орчуулсан бүтээлийнхээ тухай ярьж, оюутнуудын асуултад хариулж, чөлөөт яриа өрнүүлэв.
Орчуулахад тулгардаг бэрхшээлийг даван туулах аргазүй, арга барил, орчуулагч хүнд байх зан төлөв, хандлага зэрэг олон үнэтэй зөвлөгөө өгч, оюутнуудад эх хэл төдийгүй гадаад хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд уйгагүй оролдлого чармайлт, хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг ахин дахин захиж, орчуулга хийхэд суралцах урам зориг өгсөн өгөөжтэй лекц болж өндөрлөв.