УКРАИН, КАЗАКСТАН, ВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Share Button
Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд Украин, Казакстан, Вьетнам, Лаос, Куба зэрэг улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

Үүнд

·      Украин улсад 20 бакалавр оюутныг уул уурхай (5), цөмийн эрчим хүч (5),          хэмжил зүй (2), нисэхийн инженер (2), авто зам, нисэх буудлын байгууламж (2), гүүрэн болон туннелийн байгууламж (2), тээвэр зохион байгуулалт (2), мөн 5 докторантыг техникийн ухаан (3), байгалийн ухаан (2),

·      Казакстан улсад 5 бакалавр оюутныг газрын тос (3), газар тариалан (2),

·      Вьетнамд 15 бакалавр оюутныг боловсруулах үйлдвэрлэл (6), хүнс, хөдөө аж ахуй (4), эдийн засаг, бизнес (3), аялал жуулчлал (2),

·      Лаос улсад 8 бакалавр оюутныг инженер технологи (4), хүнс, хөдөө аж ахуй (4), 

·      Куба улсад 1 бакалавр оюутныг анагаах ухааны чиглэлээр.

Тавигдах шаардлага, бүртгэл

Бакалаврын сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн чиглэлээрээ 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн хамрагдах эрхтэй. Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгч нь өөрийн суралцаж байгаа сургууль дээрээ бүртгүүлнэ. Бүрэлдэхүүн сургуулиуд шалгалтанд орох оюутны нэрсийг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагаас өмнө  Оюутанд үйлчлэх төвд ирүүлнэ. Хугацаа хоцорсон бүртгэлийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. дэлгэрэнгүйг http://www.mecs.gov.mn/article-974.mw эндээс үзнэ үү

Оюутанд үйлчлэх төв
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар