Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээлэл

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14 цагаас Дугуй танхимд боллоо. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.

  1. Юуны өмнө МУИС-ийн Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой Удирдах зөвлөлийн шийдвэрийг Д. Заяабаатар танилцууллаа. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 20 өдрийн хурлаар МУИС-ийн Дүрмийн 4.2.6 – 4.2.8; 4.4.1.1 дэх заалтанд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргаж саналаа МУИС-ийн Удирдах зөвлөлд хүргүүлсэн бөгөөд тус саналыг 2019 оны 3 дугаар сарын  22-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаас дэмжиж шийдвэрлэсэн байна.
  2. АНУ-ын Пенсильваны их сургуулийн профессор Кристофер П. Этвудад МУИС-ийн хүндэт доктор цол олгох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар “МУИС-ийн хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэж тогтоолын төслийг батлав.
  3. “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тус журамд оруулах нэмэлт өөрчлөлт тус бүрээр ажлын хэсгийн саналыг сонсон, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороодын санал дүгнэлт, гишүүдийн асуулт хариулт, саналын хамт хэлэлцүүлэг өрнүүлж байгаа учир өдгөө гурван удаагийн хурал дамнан тус журмын хэлэлцүүлэг явагдаж байна.

Эрдмийн зөвлөл