Электроникийн инженер хөтөлбөрийн төгсөгч, багш, оюутан, ажил олгогчийн дөрвөн талт уулзалт, хэлэлцүүлэг болон спортын өдөрлөг боллоо

Share Button

Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийг угтан Электроникийн инженер хөтөлбөрийн төгсөгч, багш, оюутан, ажил олгогчийн дөрвөн талт 3 дахь уулзалт МУИС-ийн ХШУИС-ийн захирлын А/68 тоот тушаалаар 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. МУИС-ийн дугуй танхимд болсон уулзалт хэлэлцүүлгээр Аметрос ХХК-ын захирал Д.Тулгабаатар, Сим Монголиа ХХК-ын инженер Адьяасүрэн, IT Zone ХХК-ын систем интеграцчиллын газрын дарга Энхтайван нар өөрсдийн компанийн танилцуулга болон компаниуд төгсөгчийг ажил авахад тавигдах шаардлага, ажлын байрны ур чадваруудын талаар илтгэж хэлэлцүүлэг өрнөв.

Дөрвөн талт уулзалтаар электроникийн инженерээр 1999, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2018 онуудын төгсөгч, электроникийн инженер ангийн 2, 3, 4 ангийн оюутнууд, багш, ажил олгогч нараас бүрдсэн баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд I байр Электроникийн инженер-3 анги, II байр 2001-2004 оны төгсөгч, III байр 2008-2011 оны төгсөгч нар тус тус эзлэв.

Гар бөмбөгийн төрөлд I байр Электроникийн инженер-3 анги, II байр 2008-2011 оны төгсөгч, III байр Электроникийн инженер-2 анги тус тус эзлэв.

Ширээний теннисийн эрэгтэй төрөлд I байр Электроникийн инженер-4 ангийн оюутан Ө.Анаржин, II байр Электроникийн инженер-2 ангийн оюутан Г.Энхмөрөн, III байр 2010 оны төгсөгч О.Төгөлдөр, эмэгтэй төрөлд I байр 2000 оны төгсөгч Ж.Нарангэрэл, II байр Электроникийн инженер-3 ангийн оюутан Б.Батцэцэг, III байр 2009 оны төгсөгч Л.Саруулзаяа нар тус тус эзлэв.

Дартсын эрэгтэй төрөлд I байр 2004 оны төгсөгч С.Батзориг, II байр Электроникийн инженер-3 ангийн оюутан Б.Сумьяабазар, III байр Электроникийн инженер-3 ангийн оюутан Д.Нямдаваа, эмэгтэй төрөлд I байр Электроникийн инженер-3 ангийн оюутан Б.Булган, II байр багш, дэд профессор Д.Болормаа, III байр тэнхимийн туслах ажилтан Н.Баярсайхан нар тус тус эзлэв.

Шатрын төрөлд I байр Электроникийн инженер-3 ангийн оюутан Б.Намхай-Очир, II байр 1999 оны төгсөгч багш, дэд профессор М.Баярпүрэв, III байр Электроникийн инженер-4 ангийн оюутан А.Есөнмөнх нар тус тус эзлэв.

Цаашид электроникийн хөтөлбөрийн төгсөгч, багш, оюутан, ажил олгогчийн дөрвөн талт уулзалтыг жил бүр төгсөлт төгсөлтөөрөө хариуцаж зохион байгуулахаар болсон бөгөөд ирэх жилийн уулзалтыг 2000 оноос өмнөх төгсөгч нар хариуцан зохион байгуулахаар боллоо.

Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Биеийн тамирын тэнхимд Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн хамт олны болон оюутнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.