Хяналт, мониторингийн албаны 2019 оны 1-р улирлын ажлын товч тайлан

Share Button

Хяналт, мониторингийн алба нь 2019 оны 1-р улирлын ажлын төлөвлөгөөний дагуу МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтэс, Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Оюутан, төгсөгчийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт мониторинг хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. 2019 оны 2 дугаар сард төлөвлөгдсөн Эрдэнэт салбар сургуулийн хяналт мониторингийн шалгалт нь тус сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх үе шаттай давхацсан тул МУИС-ийн Захирлын зүгээс тодорхой хугацаагаар хойшлуулсан болно.

Хяналт мониторингийн албанаас нийт 10 албан бичгийг явуулсан байна. Үүнээс Захиргаа, хүний нөөцийн газарт 7 албан бичиг, Санхүү, төлөвлөлтийн газарт 2 албан бичиг тус тус хүргүүлэхдээ “тушаал шийдвэр боловсруулахдаа хуульд нийцүүлэх, санхүүгийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг мөрдөж ажиллах, үндсэн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байх”-ыг мэдэгдсэн байна.

Тус алба 2019 оны эхний 1-р улиралд нийт 3 өргөдөл, гомдол хүлээн авч /багш-2, ажилтан-1/ МУИС-ийн Дотоод аудитын журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн. Хяналт, мониторингийн алба МУИС-ийн нэгжүүдийн үйл ажиллагаа, төлөвлөгөө, хэрэгжилтийн байдал нь хууль тогтоомж, МУИС-ийн Дүрэм, журам, стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдлийн удирдлагаар хангах чиглэлээр зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгч, тухай нэгжийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хяналт, мониторингийн алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар