Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Share Button

МУИС-ийн НШУС-ийн 65 жилийн ойд зориулсан “Глобалчлал ба Орчин Үеийн Нийгмийн Шинжлэх Ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн эрдмийн танхимд боллоо. Хуралд МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр, Кэмбриджийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхмийн профессор Дэвид Снийф, Шведийн Ёншопин Их сургуулийн Боловсрол судлал, мэдээлэл харилцааны сургуулийн багш, гадаад харилцааны зохицуулагч Лена Винальд Мөллер, Өвөр монголголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч Оюун зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Хурлаар археологи антропологи, түүх, сэтгүүлзүй, философи, улс төр, шашин шүтлэг, сэтгэл судлалын зэрэг нийгмийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, НШУС-ийн нийгмийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцлээ. Мөн  Кэмбриджийн их сургуулийн профессор Дэвид Снийф “Төрийн байгууллын антропологи”, Ёншопин их сургуулийн багш Лена Винальд Мөллер “Шведийн дээд боловсрол ба гадаад хамтын ажиллагаа” сэдвээр  илтгэл тавьсан юм.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар