Камбожийн хаант улсын төрийн албан хаагчид МУИС-ийн ОУХНУС, Төрийн удирдлагын хөтөлбөртэй танилцлаа

Share Button

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн RED IV төслийн хүрээнд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Камбож улс дах Banteay Meanchey, Oddar Meanchey, Preah Vihear мужуудын төрийн албан хаагчид МУИС-ийн ОУХНУС-ийн төрийн удирдлагын хөтөлбөртэй танилцлаа.

Тус уулзалтад МУИС-ийн ОУХНУС-н захирал Проф. Др. С.Баттулга, Нийтийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа, Олон Улсын Харилцааны тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох нар оролцлоо.

Камбожийн хаант улсаас Banteay Meanchey мужийн захиргааны Засаг даргын орлогч Mr. Ly Sary, Тамгын газрын орлогч Mr. Keo Dararasmey, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Mr. Hay Samnang,  Oddar Meanchey мужийн захиргааны Засаг даргын орлогч Mrs. Mom Puthida,  Удирдлагын хэлтсийн орлогч дарга Ms. Min Theary, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Mr. Khit Samak, Preah Vihear аймгийн захиргааны Засаг даргын орлогч Mr. Kousum Bunsoeuth, Удирдлагын хэлтсийн орлогч дарга Mr. Sam Piseth, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн даргын орлогч Mr. Sum Seth нар оролцлоо.

Нийтийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа МУИС-ийн ОУХНУС, Төрийн удирдлагын хөтөлбөрийн талаарх танилцуулсанд Камбож Улсын төрийн албан хаагчид өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Энэхүү уулзалтыг зохион байгуулсан Камбожийн GIZ RED IV төслийн захирал МУИС-н хүндэт доктор Dr. Dr. h.c Stefan Hanselmann, ахлах зөвлөх О. Батболд, Орон нутгийн засаглал хариуцсан мэргэжилтэн Mr. Chheng Saoleng нарт талархсанаа илэрхийлье.