Индиана их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

Өчигдөр МУИС-ийн НШУС-ийн захирал доктор, профессор Г.Эрдэнэбаяр,МХСС-ийн захирал доктор, профессор Ж.Баянсан, Индиана их сургуулийн Төв Еврази судлалын тэнхмийн эрхлэгч, Монгол судлаач, профессор Christopher Atwood нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээгээр АНУ дахь Монгол судлалын гол төв Индиана их сургуультай НШУС, МХСС магистр, докторын оюутан солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх боломж бүрдэж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар