Оюутнуудад тэтгэлэг олголоо

Share Button

Бүгд Найрамдах Солонгос улсын “Дунг Ин” форум, “Гаули” ХХК  хамтран МУИС-ийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож байгаа юм. Тус тэтгэлгийг олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцож мөн сурлага, урлаг, спортын амжилтаараа улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа авьяаслаг оюутан залуусыг сонгон шалгаруулсан бөгөөд  ФЭС-ийн  оюутан Б.Мягмарзул, НШУС-ийн оюутан Б.Уранцэцэг, ЭЗС-ийн оюутан Ч.Хулан, МТС-ийн оюутан Т.Мөнхнасан, ХХИС-ийн оюутан Р.Отгонхүү, ЭЗС-ийн оюутан Б.Баасансүрэн, НШУС-ийн оюутан Б.Өнөржаргал  нарын найман оюутан МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Дунг Ин форумын тэргүүн Нам Жэ Жүн нараас өнөөдөр тэтгэлгээ гардан авлаа. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар