ФЭС -ийн баг дэд аварга боллоо

Share Button

Их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ABU Robocon үндэсний роботын тэмцээн 2012 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээн нь 11 дэх жилдээ “Мэдлэг чадвараараа өрсөлдөж ялалтын цамхагт хүрцгээе” гэсэн уриан дор зохиогдож, манай улсын техник, технологи инженерийн чиглэлээр сургалт явуулдаг нийт 9 сургуулийн 12 баг оюун ухаан ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнд МУИС-ийг төлөөлөн Физик Электроникийн Сургуулийн “Монгол Робот-1”, “Монгол Робот-2”, Мэдээллийн Технологийн Сургуулийн “Unitel-1”, “Unitel-2”, Улаанбаатарын Сургуулын “ОМЕГА” багууд тус тус оролцсоноос Физик Электроникийн Сургуулийн Монгол Робот-2 баг хоёрдугаар байр эзэллээ. Мөн тус сургуулийн Монгол Робот-1 баг ШИЛДЭГ САНААГААР ШИНЭЛЭГ РОБОТ бүтээсэн багаар шалгарч сургуулийнхаа 70 жилийн ойгоор бахдам амжилт гаргалаа. Тэмцээнд сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон Д.Эрдэнэбаатар багштай баг хамт олонд баяр хүргэж цаашдын эрдмийн үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар