Багш, ажилтан, суралцагчдын ажиллах, суралцах, амьдрах таатай орчин, хэвийн нөхцлийг бүрдүүлэх талаар санал дэвшүүлэх, хамт олны нийгмийн асуудлыг судалж, санал боловсруулан холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавих зэрэг голлох чиг үүрэгтэй, профессор багш, ажилтны төлөөлөл бүхий “Хамт олны зөвлөл” МУИС –д байна хэмээн саяхан батлагдсан шинэ дүрэмд заажээ.
Тэгвэл МУИС-ийн Хамт олны зөвлөлийн хурал 6-р сарын 15-ны өдөр боллоо. Хуралд бүрэлдэхүүн сургууль болон салбар нэгжүүдээс хамт олноо төлөөлөн сонгогдсон 31 гишүүн оролцож, МУИС-ийн хамт олны зөвлөлийн тэргүүлэгч 6 гишүүнээ /багшийн төлөөлөл 4, ажилтны төлөөлөл 2/ сонгож батлав. Тэргүүлэгч гишүүдэд нийт 12 хүн нэр дэвшиж өрсөлдснөөс багшийн төлөөлөлд Б.Отгонтөгс 28 санал (ЭЗС), Б.Болд-Эрдэнэ 19 санал (НШУС), Г.Банзрагч 19 санал (ХЗС), Д.Мөнхтөр 18 санал (НШУС)нар багтсан бол ажилтны төлөөлөлд Э.Загдсүрэн 26 санал (НШУС), С.Чулуунцэцэг 24 санал (ФЭС) нар тус тус сонгогдов. Хурлын төгсгөлд тэргүүлэгч гишүүдийнхээ дундаас Хамт олны зөвөлөлийн тэргүүнийг сонгох нууц санал хураалт явуулахад НШУС-ийн багш Д.Мөнхтөр тодорлоо.
Хамт олны зөвлөл нь 2011 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө хуралдаж, журмаа батлахаар тохиров. Журам боловсруулах комиссын гишүүдэд тэргүүлэгч 6 гишүүнээс гадна сургууль, нэгжүүдийн төлөөлөл болох Ж.Батхүү (ББС), Ч.Батулга (МХСС), Ц.Базарханд (ГГС), М.Цэцгээ (Номын сан), Ж.Болдбаатар (Захиргаа), Д.Саранцэцэг (ХҮС), М.Баярпүрэв (МТС), Г.Баттөр (МКС), ЛДорждэрэм (ОУХС) , Д.Ундрах (ГХСС) нар ажиллах юм байна.
МУИС-ийн Хамт олны зөвлөлд багш, ажилтны төлөөлөл 2:1 харьцаатай байх ба түүний 60-аас ихгүй тооны гишүүдийг сонгох сонгуулийг 3 жил тутамд тухайн нэгжийн хамт олны хурлаас нууц санал хураалтаар тодруулж байхаар сургуулийн дүрэмд заасан байна.
МУИС-ийн Хамт олны зөвлөлд сонгогдсон гишүүд (багш, ажилтны төлөөлөл)
№ | Бүтцийн нэгж | Хамт олны зөвлөлийн гишүүд | |
Багш | Ажилтан | ||
1 | ББС | Ж.Батхүү – Биохими, Биоорганик химийн тэнхимийн дэд профессор,Д.Суран – Ургамал судлалын тэнхимийн профессор | А.Нандинцэцэг – захирлын туслах |
2 | ГГС | Ц.Базарханд – Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхмийн багш,Л.Жамбажамц – Цаг уур, ус судлалын тэнхимийн багш | Г.Бямбахүү – сургалтын инженер |
3 | МКС | Г.Баттөр – Математик загварчлалын тэнхимийн ахлах багшО.Анхтуяа – Програмчлалын тэнхимийн багш | Ж.Дэлгэрхүү – сургалтын албаны хичээл зохицуулагч |
4 | МТС | М.Баярпүрэв – Электроникийн тэнхимийн дэд профессор | Г.Шүрэнчимэг – Сургалтын албаны зааварлагч |
5 | ХХИС | Ц.Даржаа – Аналитик химийн тэнхимийн тэргүүлэх профессор | Ц.Төгсөө – сургалтын инженер |
6 | ФЭС | Б.Бат-Отгон – ФЭС-ийн ахлах багш | С.Чулуунцэцэг-захирлын туслах |
7 | ГХСС | Б.Норовням – Солонгос судлалын тэнхимийн ахлах багшД.Ундрах – Хятад хэлний тэнхимийн дэд профессор | Ц.Цогтбаатар – ОБДТ-ийн эрхлэгч |
8 | МХСС | Ч.Баттулга – Монгол хэлний тэнхим ахлах багшТ.Отгонтуул – Эх бичиг судлалын тэнхимийн дэд профессор | Т.Сарантуяа – ОБДТ-ийн эрхлэгч |
9 | НШУС | Д.Оюунцэцэг – Социологийн тэнхимийн ахлах багш,Д.Мөнхтөр – Социологийн тэнхимийн ахлах багш,
Б.Болд-Эрдэнэ –Сэтгүүл зүйн тэнхимийн дэд профессор |
Э.Загдсүрэн – сургалтын албаны арга зүйч |
10 | ОУХС | Л.Дорждэрэм – Дипломат орчуулгын тэнхимийн дэд профессор | Ш.Солонго- захирлын туслах |
11 | ХЗС | Б.Улаанбаатар – Иргэний эрх зүйн тэнхимийн ахлах багш, Г.Банзрагч – Төр, захиргааны
эрхзүйн тэнхимийн дэд профессор |
Дам.Цэрмаа – Иргэний эрхүйн тэнхимийн туслах ажилтан |
12 | ЭЗС | Б.Отгонтөгс – ЭЗС-ийн дэд захиралА.Еркеш – Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш,
Б.Даваасүрэн – Маркетинг, олон улсын худалдааны тэнхимийн дэд профессор, Ц.Цолмон – Маркетинг, олон улсын худалдааны тэнхимийн багш |
А.Эрдэнэчимэг -Сургалтын албаныарга зүйч |
13 | ХҮС | Б.Батжаргал – ХҮС-ийн багшС.Боловсон – ХҮС-ийн багш
Н.Отгонсайхан – ХҮС-ийн багш Ж.Эрдэнэчимэг – ХҮС-ийн багш |
Д.Саранцэцэг – захиргааны мэргэжилтэн |
14 | УБС | – | |
15 | Завхан | – | |
16 | Орхон | Л.Баасандорж – Орхон сургуулийн багш Н.Амаржаргал – Орхон сургуулийн багшТ.Ууганбаяр – Орхон сургуулийн багш
Р.Гантуяа – Орхон сургуулийн багш |
|
17 | Захиргаа | А.Сайнбаяр- ЭШИ-ийн ахлах мэргэжилтэн | |
18 | Төв сан | Ж.Болдбаатар – ХҮХ-ийн ахлах мэргэжилтэнА.Ариунжаргал –
ХҮХ-ийн жолооч М.Цэцгээ – Номын сангийн каталогич |