МУИС-ийн 70 жил, Мэдээллийн Технологийн Сургуулийн (МТС) 10 жилийн ойн хүрээнд FITAT’12-Мэдээллийн технологийн тулгамдсан асуудал нэртэй олон улсын хурал МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль дээр 2012 оны 08 дугаар сарын 08-аас 10-ны өдрүүдэд МУИС -ийн Мэдээллийн технологийн сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.
FITAT хурлыг 2008 оноос эхлэн БНСУ-ын Чунгбукийн үндэсний их сургууль болон МУИС-ийн МТС хамтран үүсгэн санаачилж, жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Уг хурал нь Монгол, Солонгос, Хятад зэрэг улсад зохиогдсоноос гадна 2011 онд ACM ICPS болон өргөжсөнөөр Мэдээллийн технологийн чиглэлээр хуралддаг олон улсын томоохон хурлын нэг болсон юм.
Монгол улсад зохиогдох энэ удаагийн хуралд Япон, Солонгос, Хятад, Нидерланд зэрэг арав гаруй орны нийт 70 гаран эрдэмтэн багш, судлаачид хуран чуулна. Мөн түүнчлэн Нидерландын Лийден их сургууль, Японы Ивата мужийн их сургууль болон Токиогийн их сургуулиас уригдсан профессор багш нар мэдээллийн технологийн шинэ ололт амжилт, судалгааны үр дүнгээрээ сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх нь энэ удаагийн хурлын онцлог болж байна.
Уг хурлын зорилго нь мэдээллийн технологид тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдэх талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, монгол болон гадаад судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, ахмад эрдэмтдээс суралцах, гадаад харилцааны түвшинд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд нэвтрүүлэхэд оршино.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://fitat.orj/ хаягаар авах боломжтой.