Олон улсын оюутны математикийн олимпиадад амжилттай оролцлоо

Share Button

Олон улсын оюутны математикийн 19 дүгээр олимпиад Болгар Улсын Благоевград хот дахь Америкийн Их Сургуульд 2012 оны 7 дугаар сарын 26-наас 8-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг олимпиадад МУИС-ийг төлөөлж МКС-ийн 2 оюутан оролцсоноос Математикийн 3-р ангийн оюутан Б.Ганбат 32 оноогоор, Математикийн 4-р ангийн оюутан Б.Еркехулан 26 оноогоор тус тус 3-р байрыг эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

Эдгээр оюутнуудыг МКС-ийн Математик анализийн тэнхимийн эрхлэгч проф. В.Адъяасүрэн олимпиадад бэлдсэнээс гадна Монголын даатгагчдын холбоо, Монголын актуарчдын нийгэмлэг, Монре даатгал компани олимпиадад бэлтгэх хугацаанд нь тэтгэлэг олгосон юм. Оюутан Б.Ганбатын хувьд олон улсын оюутны математикийн олимпиадаас 3 жил дараалан хүрэл медаль  хүртсэн амжилт гаргаад байна. Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, дасгалжуулсан багш, дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар