МУИС, Харвардын их сургууль, Упсалагийн их сургуулийн профессорууд хамтарсан судалгаа хийлээ

Share Button

МУИС-ийн Шувуу Судлалын Лабораторийн эрхлэгч доктор С.Гомбобаатар болон АНУ-ын Харвардын Их Сургуулийн Жишил Амьтан Судлалын Музейн Шувуу Судлалын Тэнхимийн эрхлэгч профессор Скот Эдвардс нар 2009 онд Английн телевизийн шувуудын тухай баримтат кино хийх үедээ танилцаж, улмаар 2010 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, 2011 онд хамтарсан төслийг Олон улсын санхүүжүүлэгч байгуулагад бичиж, санхүүжилт авснаар 2012 онд хамтарсан хээрийн судалгаагаа ажилттай зохион байгуулав.

Цагаанхөмсөгт хөмрөг бол судалгааны нэгэн обьект байв.

Харвардын Их Сургуулийн профессор Скот Эдвардс, Жеремая Тримбль,  туслах ажилтан  Аллисон Жене, алдарт Карл Линнейн  сурч байсан Шведийн Упсала Их Сургуулийн профессор Никлас Бакстром, МУИС-ийн Шувуу Судлалын Лабораторийн эрхлэгч, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн захирал, профессор С.Гомбобаатар, түүний магистрант, докторант оюутан нар хамтран Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим нутагт Монгол оронд түгээмэл тохиолдох зарим зүйл шувуудын ангилал, эволюцийн судалгааг 2012 оны 06-р сарын 14-ноос 07-р сарын 9-нд амжилттай гүйцэтгэв.

 

Проф. Скот Эдвард ба доктор С.Гомбобаатар нар хээрийн судалгааны үед санал солилцож буй нь

Тэд хээрийн судалгааны явцад 100 гаруй зүйлийн 300 гаруй бодгаль шувууг барин хэмжиж, цус, эдийн дээж цуглуулан, ДНХ-ийн шинжилгээг Харвардын Их  Сургуульд хийж  үр дүнгээр хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл  хэвлүүлж, МУИС-ийн Шувуу Судлалын Лабораторийн нэг багш, нэгээс хоёр оюутан Харвардын Их Сургуулийн Жишил Амьтан Судлалын Музейн Шувуу Судлалын Тэнхимийн хамтарсан судалгаанд оролцохоор төлөвлөж байна.

 

Хээрийн судалгааны багийн гишүүд Мэнэнгийн тал

Хамтарсан хээрийн судалгаанд оролцсон профессор багш, оюутан, жолооч, тогооч нартаа талархаж буйгаа илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар