2012 оны 7-р сарын 16-21-нд ОХУ-ын Дубна дахь ЦШНИ-д зохион байгуулагдсан “Distributed Computing and Grid-technologies in Science and Education” сэдэвт олон улсын хуралд МКС-ийн захирал Л.Алтангэрэл, тус сургуулийн мэдээллийн системийн тэнхимийн багш проф. Б.Нэргүй, МТС-ийн багш д-р. Д.Болормаа нар оролцсоноос гадна ЦШНИ-ийн Мэдээллийн технологийн лабораторийн захирал проф. В.В.Иванов, орлогч захирал В.В.Кореньков, проф. Г.А.Ососков, проф. С.И.Виницкий нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2011 оны 8-р сард ЦШНИ-ийн төлөөлөгчид Улаанбаатарт айлчлах үеэр тохиролцсоны дагуу МКС-аас 2, МТС-аас 2, ШУТИС-аас 2 нийт 6 оюутан уг олон улсын хуралд оролцож, нийт 2 долоо хоногийн хугацаанд Дубнад Grid системийн сэдвээр зуны сургалтанд хамрагдлаа. Манай оюутнуудын тэнд байх хугацаанд байр, хоолны зардлыг Мэдээллийн технологийн лабораториас хариуцсанаас гадна оюутнаа явуулсан сургууль нь замын зардалд нь тодорхой дэмжлэгийг үзүүлсэн байна. Хамтын ажилагааны уулзалт болон оюутнуудын зуны сургалтыг зохион байгуулахад Дубна дахь ЦШНИ-ийн секторын эрхлэгч, МКС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МКС-ийн Програм хангамжийн тэнхимийн багш О.Отгоннаран нар идэвхтэй оролцжээ.