Монгол Улсын Их Сургууль, Боловсрол Шинжлэх ухааны яам, РиоТинто хамтран Нобелийн шагналт эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Монголд хүрэлцэн ирж буй 4 дэх Нобелийн шагналтан бол Химийн салбарийн 1986 оны Нобелийн шагналт Тайваний нэрт эрдэмтэн Профессор, доктор Юан Т.Лигийг юм. Түүнийг өнөөдөр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир хүлээн авч уулзлаа.
Маргааш буюу 09 сарын 13-ны өдрийн 10:00 цагаас проф.доктор Юан Т.Ли химийн салбарын мэргэжилтнүүдэд зориулан МУИС-ийн Эрдмийн танхимд “ Химийн урвал ба фотохимийн процессийн динамик” сэдэвт лекцийг унших юм. Мөн 15-ний өдрийн 11:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хүний нийгмийн тогтвортой байдал” сэдэвт лекцийг олон нийтэд зориулан унших тул та бүхнийг Нобелийн шагналтны сонирхолтой лекцэнд урьж байна.