“Үнэт зүйлсийн боловсрол” өдөрлөг болно

Share Button

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш гишүүн улс орнууд энэ өдөр авлигын эсрэг олон нийтийн арга хэмжээг зорилтот бүлгүүдийг  хамруулан зохион байгуулж, авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх боломж олгох, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг тайлбарлан таниулах зэргээр олон талын арга хэмжээг зохион байгуулдаг.

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан их, дээд сургуулийн оюутнуудад 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13:00 цагаас “UB Palace”-ын Их танхимд залуучууд зөв шударга байх, өв уламжлалаа дээдлэн эрхэмлэх, хадгалах, түүчээлэх, үлгэр дуурайл авах, эерэг зөв хандлага илтгэл, лекцийг нэр хүнд бүхий, олны танил эрхмүүдээр уншуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул оюутан, залуус идэвхтэй оролцоно уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар