Дэлхий нийтээрээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРСОН ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ӨДӨР”-ийг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-наас 6 дахь жилдээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “ХИЧЭЭХ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдана.
Уг арга хэмжээний хүрээнд тус сургуулийн оюутнуудыг бүрэн хамруулан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12:00-12:30 цагийн хооронд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бүхий уриалга, постер бэлтгэн барьж ойролцоох авто зам дагуу зогсож, замын хөдөлгөөнд оролцогчдод сурталчлах ажил зохион байгуулагдах тул оюутнууд идэвхтэй оролцоно уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС