“МУИС-ийн номын санчдын хөгжил” цуврал сургалт, семинар боллоо

Share Button

“МУИС-ийн номын санчдын хөгжил” цуврал сургалт, семинар 2019 оны 11 сарын 29-нд боллоо. Номын санч бүрийн оролцоог идэвхжүүлэх “5 хором – 5 мэдээлэл” аяны хүрээнд

  • “Мэдээлэл, харилцаа холбоо”сэдвээр НУГНОФ-ын ахлах номын санч Л.Эрдэнэбулган,
  • “Витамин ба эрдэс бодисууд” сэдвээр НУГНОФ-ын номын санч Ц.Баярмаа,
  • “Монголчуудын соёлын үнэт өв үйсэн ном” сэдвээр ховор номын уншлагын танхимын номын санч Ж.Оюунчимэг,
  • “Номын сангийн Коха системийн оффлайн үйлчилгээ” сэдвээр мэдээллийн технологич Ч.Гангаа нар тус тус илтгэл тавилаа.

Мөн түүнчлэн лавлагаа, номзүйн хэсгээс эмхэтгэн гаргасан “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-II” бүтээлийн нээлтийн үйл ажиллагаа болж тус бүтээлд оролцсон номын санчдад бүтээлийн дээжээс гардуулав. Тус бүтээл нь МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй магистрын 6447, докторын 661 судалгааны бүтээлийг /1970-2018 он/ хамруулсан бүтээл юм. Уг номзүйн бүртгэл нь эрдэмтэн багш, судлаач, докторант, магистрант болон нийт уншигчдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд үнэ цэнтэй гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.

Илтгэл тавьсан болон номзүйн хоёр дахь бүтээлээ амжилттай гаргасан номын санчдадаа цаашдын ажилд нь амжилт хүсье.