МУИС-ийг энэ жил 88 мэргэжлээр 2165 оюутан төгслөө

Share Button

 

МУИС-ийн 66 дахь удаагийн төгсөлтийн баярын үйл ажиллагаа  2011 оны 6-р сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо. МУИС-ийн сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж, улирлын болон төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн, 88 мэргэжлийн 2165 оюутан  энэ өдөр сургуулийнхаа захирал, удирдлагуудаас ромбо, дипломоо гардаж авав. 

Энэ үеэр монгол улсынхаа ууган их сургуульд элсэн ороод дээд боловсролтой мэргэжилтэн болон төгсөж буй нийт залуустаа МУИС-ийн захирал С.Төмөр-Очир баяр хүргэж, эзэмшсэн мэдлэг боловсролоо ажил амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлж, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн явахыг хүсэн ерөөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар