“SIRPA академик мэтгэлцээн III” боллоо

Share Button

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль санаачлан “МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК” сэдвээр “SIRPA АКАДЕМИК МЭТГЭЛЦЭЭН”-ийг мэргэжлийн өндөр түвшинд “хагас хаалттай” хэлбэрээр зохион байгуулж ирсэн билээ. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “ИСЛАМЫН ГЕОПОЛИТИКИЙН НӨЛӨӨ” сэдвийн дор МУИС-ийн Номын сангийн байранд мэргэжлийн өндөр түвшинд “хаалттай” хэлбэрээр дахин зохион байгуулав.

Энэхүү Академик мэтгэлцээнд улс төрч, дипломатч, судлаач эрдэмтэн оролцож, дэмжигч байгууллагаар Монголын Дипломатын Академи оролцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам нар оролцож үг хэллээ.

Уг мэтгэлцээний зорилго нь улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд, улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол улсын хувьд тулгамдаж буй асуудлыг тодруулах, онол практикийн мэдлэгээ цэгцлэх, судалгааны аргазүйг нээх, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын судалгааг хөгжүүлэх, залуу улс төрч, судлаачдыг дэмжих, академик мэтгэлцээний соёлыг төлөвшүүлэх, геополитик судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал байв.

“SIRPA Академик Мэтгэлцээн”-ийг хойшид тогтмол зохион байгуулах бөгөөд түүний үр дүнг боловсруулан Зөвлөмж байдлаар шийдвэр гаргагчдад хүргэх юм.

 

Уг арга хэмжээнд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЗГХЭГ, УИХ-ийн АБГББХ, ГХЯ, ТЕГ, Үндэсний хөгжлийн газар, ШУА, МУИС, ҮБХИС-ийн БХЭШХ, ХСИС-ийн ЭШХ, ЗГХГ-ын дэргэдэх Удирдлагын Академи, Монголын Дипломатын Академи, Хууль сахиулахын Удирдлагын Академи, Тагнуулын Академи, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, Геополитик судлалын хүрээлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв, Энхтайван АБС-ын хүрээлэн, Цэнхэр сүлд ТББ, ХИС-ийн ОУХНСС, Улаанбаатар судалгааны хүрээлэн, Зүүн Хойт Азийн АБСХ, Аюулгүй байдал судлалын хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллага, түүнээс гадна Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ҮАБЗ гэх мэт төрийн өндөр албанд ажиллаж байсан эрхмүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхүүд, Элчин сайдууд, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдууд, улс төрч, ахмад дипломатч, эрдэмтэн судлаачид оролцож мэтгэлцлээ.

МУИС-ийн ОУХНУС
“SIRPA Академик мэтгэлцээн” Зохион байгуулах ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар