МУИС-ийн 70 жилийн ойд зориулсан ” Тогтвортой хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 10 дугаар сарын 04-ний өдөр 09:00 цагаас Төрийн ордонд болно. Хуралд Орос, Англи, Хятад, Польш, Япон, Солонгос, Унгар, Африк, Герман зэрэг олон орны эрдэмтэн, олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм. Хурлын болон салбар хуралдааны хөтөлбөрийг доор оруулав. Хуралд оролцохыг сонирхсон хүмүүс Магистр, докторын сургалтын албаны дарга М.Цогбадрахтай уулзаж нэрээ өгөх боломжтой.