МУИС -ийн 70 жилийн ойн нэрэмжит их дээд сургуулиудын багш нарын волейбол, шатрын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. МУИС-иас салбарлаж гарсан сургуулиуд болон их дээд сургуулиудын багш нарын эрэгтэй 7, эмэгтэй 6 баг волейболын тэмцээнд оролцсоноос
Эрэгтэй :
- Алтан медалийг Тамир ахлагчтай МУБИС
- Мөнгөн медалийг Гансүх ахлагчтай МУИС
- Хүрэл медалийг Амгаабазар ахлагчтай ХААИС
Эмэгтэй:
- Алтан медалийг Алтанцэцэг ахланчтай МУИС
- Мөнгөн медалийг Загас ахлагчтай ХААИС
- Хүрэл медалийг Цэцэгмаа ахлагчтай ДХИС -ийн баг тус тус хүртсэн юм.
Харин Их дээд сургуулиудын багш оюутнуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнд 9 баг өрсөлдсөнөөс
- Алтан медалийг Энхбат ахлагчтай МУИС-ийн
Эдийн засгийн сургуулийн баг
2. Мөнгөн медалийг Болд-эрдэнэ ахлагчтай МУИС-ийн
Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн баг
3. Хүрэл медалийг Цэрэн ахлагчтай ШУТИС-ийн баг хүртлээ. Амжилттай оролцсон нийт баг хамт олонд баяр хүргэж, МУИС-ийн 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.