МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Гүндсамбуу овогтой Сайнбаяр 3 дугаар сарын 25-ны өдөр Япон Улсын Осакагийн Их Сургуулийн Олон улсын боловсрол судлалын тэнхимд “A Comparative Study on English as a Medium of Instruction in Mongolia, South Korea, and Japan—Analysis of Policies and Practices in Private Universities” сэдвээр боловсрол судлалын докторын зэргээ амжилттай хамгааллаа.
Цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.