Б.Эрдэмбилэг: “Байгаль-Эх лицей ахлах сургуулийн сургалтын чанар өндөр хөгжилтэй орны сургуулийн сургалтаас дутахааргүй байдаг”

Share Button

МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 11Д ангийн сурагч Б.Эрдэмбилэг нь Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ-гийн санаачилгаар хэрэгждэг, тус улсын Монбүшо (Боловсролын яам)-ны тэтгэлэгтэй “Asia Kakehashi” сурагч солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад эх орондоо ирлээ.

Б.Эрдэмбилэг нь Япон Улсын Нагано мужийн “Saku Chosei” ахлах сургуульд суралцаж, олон орны хүүхдүүдтэй нөхөрлөн, Монгол Улсынхаа хэл соёл, уламжлалаа тэдэнд сурталчилж олон зүйлийг сурч мэдсэн байна.

Б.Эрдэмбилэг бидэнд ярихдаа, Японы ахлах сургуульд цэвэрлэгч ажилладаггүй, багш сурагчид ялгаагүй нийлж цэвэрлэгээ хийдэг, Япон хүмүүс зан чанарын хувьд зарчимч, нийт сурагчид нь спортоор маш идэвхитэй хичээлэлдэг мөн хичээлээс гадуурх арга хэмжээнд ч бүгд ач холбогдол өгч оролцдог нь үнэхээр суралцмаар санагдсан гэсэн юм.

Мөн манай Байгаль-Эх лицей ахлах сургуулийн сургалтын чанар өндөр хөгжилтэй орны сургуулийн сургалтаас дутахааргүй байдаг тухай хэлж энэ боломжийг олгоход тусалсан багш нартаа талархал илэрхийлсэн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар