Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжиж  6 суралцагчид тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон  ажлын хэсэг хуралдаж, тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан нийт 51 суралцагчдын материал дээр тэтгэлгийн шалгуур болох сурлага сайтай, нийгмийн идэвх оролцоотой, төлбөрийн дэмжлэг шаардлагатай байгаа гэсэн болзол шалгуураар суралцагчдыг үнэлж 6 суралцагчийг шалгарууллаа. Шалгарсан суралцагчийн материалыг тэтгэлэг олгогч талд хүргүүлж, тус сангийн санхүүжилтээр МУИС-ийн захирлын тушаалаар тэтгэлгийг  олгох болно.

2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт тэнцсэн суралцагчдын нэрс

Овог Нэр Сургууль Хөтөлбөр
1 Туяацэцэг Аззаяа ШУС-ХУС Гадаад хэлний орчуулагч
2 Азжаргал Маралмаа ШУС-НУС Сэтгүүл зүй
3 Болор-Эрдэнэ Пүрэвдорж ШУС-НУС Түүх, нийгмийн ухааны багш
4 Энхбаяр Энхпүрэв ХШУИС Ус судлал
5 Чинбат Болормаа ХЗС Эрх зүй
6 Галбадрах Номин-Эрдэнэ Эрдэнэт Олон улсын харилцаа 2+2

Оюутан, төгсөгчийн хэлтэс