Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Кьюинсланд мужийн Саншайний их сургууль дээр Төслийн удирдлагын сургалтанд 2012 оны 8-р сарын 12-ноос 9-р сарын 30-нд хамрагдав. Сургалт 7 долоо хоног үргэлжилсэн болно.
А) Манлайллын онол, ур чадвар, багаар ажиллах ур чадвар
Б) Удирдлагын стратеги, хэтийн төлөвлөлт, удирдлагын босоо, хэвтээ холбоо хамаарал, судалгаанд суурилсан их сургууль болоход анхаарах зүйл, бодит, үйлдвэрлэлд түшиглэсэн судалгаа явуулах зорилготой судалгааны төвүүдийг байгуулах, ажиллуулах, судалгааны санхүүгийн эх үүсвэр, ач холбогдол
В) Төслийн удирдлага, төсөл болон тендер боловсруулах, хэрэгжүүлэх үе шат, бүтэц, арга зүй, төслийн санхүүгийн төсөв, эрсдэл зэргийг тооцох зэрэг чухалчлан анхаарах зүйлс, төсөл хэрэгжүүлэгч талуудын сонирхол, хэрэгцээ, шаардлага, үүргийг тодорхойлох, хуваарилах, тэдэнтэй уялдаа холбоотой хамтран ажиллах харилцааны арга хэрэглүүрийг хэрхэн ашиглах
Г) Сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх арга зүй, мэдээллийг илтгэх, хүргэх, цахим технологи хэрэглэх зэрэг сургах арга зүй
Д) Жендерийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсөл боловсруулах, төслийн хэрэгжилтэд тэдний тэгш оролцоог хангах сэдвээр тус их сургуулийн эрдэмтэн, багш нар болон Австралийн тэргүүлэх бизнесийн байгууллагуудын мэргэжилтнүүдээр ойролцоогоор 300 цагийн хичээл заалгалаа.
Энэ сургалтанд хамрагдахын зэрэгцээгээр Гриффитийн их сургууль, Кьюинсландийн их сургууль, Коффи Интэрнейшнл, Кардно, Саншайн муж улсын Техникийн болон цаашдын боловсролын хүрээлэнд зочилж туршлага судалж, холбогдох салбаруудтай холбоо тогтоолоо.
Инновейшн төв, Австралийн удирдлагын хүрээлэн, Клонаний холбоо зэрэг байгууллагаас мэргэжилтнүүд уригдан ирж хичээл заасан.
Сургалтанд хамрагдаж Австралийн хэд хэдэн их сургууль дээр очиж, туршлага солилцож, бодит байдалтай танилцсанаар уг сургуулиуд судалгааны төвүүдээ хүчтэй, санхүүгийн тогтвортой эх сурвалж болгон бэхжүүлж, үйл ажиллагааг нь тогтвортой явуулахын тулд зохион байгуулалт, санхүүжилтын тогтолцоог олон жилийн турш олонтаа туршиж хамгийн оновчтой зохион байгуулалтыг гаргаж ирсэн нь факультетийн дор сургуулиудыг харъяалуулснаараа нэгдсэн лаборатори, судалгааны төвүүдийг ажиллуулах, судалгаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж, судалгааны хүрээг тэлж олон талтай болгож, хүний нөөц болон материаллаг бааз тарамдахгүй, санхүүгийн хувьд хүчтэй болгосон нь ажиглагдсан.
Судалгааны төвүүдийг олон салбарт, тарамдсан, давхардсан судалгаа явуулдаг биш бодит үр ашигтай, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй, их сургуулийн стратеги зорилготой нийцсэн судалгаа явуулдаг байхаар зохион байгуулдаг байна. Их сургуулиуд бусад их сургууль, бизнесийн байгууллага, компанитай хамтын ажиллагаа өрнүүлж, хэрэгжүүлэхдээ заавал албан ёсны дээд шатнаас биш багш, профессорын хоорондын харилцаа, тухайн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх шатнаас эхлүүлдэг нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэмжих гол тулгуур нь болдог байна. Бизнесийн шинэ санааг санаачлах, зөвлөгөө өгөх инкубатор төв буюу инновацийн төвийг байгуулж, их сургуулийнхаа багш, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор шинэ бизнесийг эхлүүлж бойжуулан үйл ажиллагааг нь жигдрүүлж бэхжүүлдэг. Биеэ даагаад хөл дээрээ зогсохоор нь орлогын тодорхой хувийг санхүүжилтдээ авдаг байна.
Мөн сургуулийн захиргаа, удирдлага, багш, ажилтан хоорондын харилцаанд бусдад үйлчлэх, зөвлөх харилцаа хэвшжээ. Ажлын талаар нийт ажилтнуудтай санал бодлоо солилцохдоо албан бус уулзалтыг тогтмол зохион явуулдаг байна.
Австраличууд уул уурхайн үр өгөөжийг ард иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахад зориулдаг байна. Ер нь Австралийн эдийн засгийн үндсэн тулгуур эх үүсвэр нь аялал жуулчлал, дээд боловсрол, хөдөө аж ахуй, спорт-эрүүл мэндийн салбар, судалгаа болон технологийн хөгжил болоод байна. Засгийн газрын зүгээс их сургуулиуддаа оюутны тоогоор санхүүжилт олгодог нь дээд боловсролыг хөгжүүлэх, бэхжүүлэх үндэс болдог. Бакалаврын оюутнууд сургалтын төлбөрийнхөө тодорхой хувийг эргэж төлөх тодорхой нөхцөлтэйгээр Засгийн газрын зээлээр төлдөг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь их сургуулиудтайгаа нягт хамтарч ажилладаг. Их сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Засгийн газрын боловсролын асуудал эрхэлсэн нэгж болдог бөгөөд байнгын хяналтын дор ажилладаг. Сургалтын стандарт, хөтөлбөр нь стандартчлагдсан. Гадаад оюутны тоог нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа. Энэ нь Австралийн соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ өөрийн орны оюутны сурах идэвхийг нэмэгдүүлэх, сургалтын нөхцөл, чанарыг сайжруулах зорилготой байна.
Австралийн спорт, мал аж ахуй, хөдөө аж ахуйн уламжлалыг шинэ үеийн бизнесийн ертөнцтэй холбосон, уугуул иргэдийн соёл, зан заншил, амьдралын хэв маягийг хадгалан хамгаалсан байдал, байгаль орчныг хамгаалсан туршлагыг мөн үзэж таницлаа.
Энэхүү сургалтанд хамрагдсаны үр дүнд дараахь үндсэн 2 бүлэг ажлыг зохион явуулна. Үүнд нэгдүгээрт дараахь чиглэлээр сургалт явуулна.
- “Манлайлал ба багаар ажиллахуй” сэдвээр МУИС-ийн багш нарт зориулан лекц зохион байгуулах
- Төсөл боловсруулах
- Төслийн удирдлага (төслийн үе шат, эрсдэл, санхүүжилт, төлөвлөлт, цагийн хуваарь, харилцааны арга зүй гэх мэт)
- Тендер боловсруулах
- Сургагч багш бэлтгэх арга зүйн зэрэг сургалт
Хоёрдугаарт, МУИС-ийн судалгааны төвүүдийн үйл ажиллагаанд оролцож дараахь чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
- Монгол-Австралийн Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамрагдан Австрали улсад суралцах Монгол улсын төрийн албан хаагчдад зориулсан англи хэлний сургалтыг МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль дээр 2013 оноос явуулах (Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Саншайний их сургуулийн Англи хэлний төвтэй хамтран хичээлийн хөтөлбөр боловсруулах, тендерийн төслийг бичих, шалгаруулалт оролцох бөгөөд уг төвөөс мэргэжилтэн багш МУИС-д ажиллуулах талаар ярилцсан болно)
- Гадаад хэл соёлын сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дэргэд англи хэлний IELTS-ийн сургалтын төвийг 2013 онд байгуулах. Уг сургалтыг явуулах багш нараа Саншайний их сургууль, Гриффитийн их сургууль, Кьюинсландийн их сургуультай хамтран бэлтгэх талаар санал солилцсон. Уг төвийг ажиллуулснаар МУИС-ийн багш, оюутныг англи хэлний мэдлэг, хэрэглээний түвшинг олон улсын хүрэх хэмжээнд бэлтгэх, улмаар гадны байгууллага, хувь хүмүүст үйлчилгээгээ хүргэж санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох боломжтой болно.
- Гадаад хэл соёлын сургуулийн Их Британи, Америк судлалын тэнхим дээр байгуулагдсан Австрали судлалын төвийн үйл ажиллагааг 2012-2013 оны хичээлийн жилээс жигдрүүлэх, бэхжүүлэх
- Гадаад хэл соёлын сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний багш нарын заах арга зүй, багшлах ур чадварыг сайжруулах зорилгоор мэргэжилтэн багш урьж авчирч (2013 оноос) хичээл заалгах ажлыг дээрх үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх талаар нэр дурдсан их сургуулийн холбогдсон хүмүүстэй санал солилцсон болно.
- Уул уурхайн тоног төхөөрөмжийн техникийн гарын авлага, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа зэрэг хэрэгцээт материалийг орчуулах, уг салбарын ажилтан, ажилчдад зориулсан англи хэлний сургалт явуулах зэргээр үйлдвэрлэлд түшиглэсэн сургалтыг 2013 оноос зохион байгуулах
- Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлтэй төслүүдийг МУИС –ийн бүрэлдэхүүн сургуулиудын олон салбарын багш нарыг оролцуулан 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажилд МУИС-ийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг 2012 оны 12-р сарын 8-нд МУИС дээр зохион явуулах төсөл боловсруулж хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх үйлчилгээг МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвийн ажлын нэгэн хэсэг болгож хэвшүүлэх
- Нийгмийн хариуцлагатай уул уурхайн соёлын ойлголтыг сайжруулах цуврал төслийг уул уурхайн байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх (шашны тухай шинжлэх ухааны ойлголтыг түгээн дэлгэрүүлэх)
- Бичил уул уурхайн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах төслүүд
10. Эдгээр хэрэгжүүлэх бүх төслүүдийн мэдээллийн технологийн удирдлагыг хангах төслийг боловсруулан хэрэгжүүлэх
11. Байгаль орчны үнэлгээ (Лхагва нар)