“SIRPA FORUM 2020” эрдэм шинжилгээний хурал болов

Share Button

‘SIRPA FORUM 2020’ эрдэм шинжилгээний хурал нь энэ удаад “КОВИД-19 ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГ ЖУРАМ” сэдвийн дор 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд үндэсний хэмжээний их сургуулиуд болон эрдэм шинжилгээний арав гаруй  байгууллагуудын нийт 50 гаруй судлаач нар судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэв. МУИС-ийн болон ОУХНУС-ын багш судлаачид мөн илтгэл хэлэлцүүлэв.

‘SIRPA FORUM 2020’ эрдэм шинжилгээний хурал нь үндсэн сэдвийн хүрээнд – Гадаад бодлого, улс төр, аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг хүмүүнлэгийн харилцаа, нийтийн удирдлага, төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тулгамдсан асуудлууд – гэсэн дэд сэдвүүдийг хэлэлцсэн бөгөөд энэ нь хурлын ерөнхий сэдвийн агуулга ач холбогдолыг илэрхийлж байлаа.

‘SIRPA FORUM’ нь МУИС-ийн ОУХНУС-иас жил бүр зохион байгууллагддаг үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар