МУИС-ийн Номын сангийн хамт олон сэтгэлийн хандив цуглуулж бидний амьдарч буй орчны гудамж, зам талбайг цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нартай уралдан ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд, мөн хатуу хөл хорионы үед эрсдэл үүрч ажиллаж байгаа нийтийн тээврийн ажилчдад амны хаалт, гар ариутгагч хандивлалаа. Ковидын ард бид хамтдаа удахгүй гарах болно.
Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-1-р бааз.
Нийслэлийн Хот Тохижилтын Газар