“Боловсрол, сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС-ийн ШУС, Нагояа ИС Азийн сателлит институтийн Монгол дахь кампус, МУБИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн хамтран “Боловсрол, сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хуралд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Нагояа ИС-ийн дэд ерөнхийлөгч Фужимаки Акира, Азийн Сателлит Институтийн захирал Акира Яамаучи нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Мөн Японы талаас Нагояагийн их сургуулийн Боловсрол, Хүний хөгжлийн сургуулийн захирал Харухико Мацушита, Монголын талаас БССТ-ийн эрхлэгч М.Дэлгэржав тэргүүтэй олон эрдэмтэн судлаач тус тус илтгэл тавьж Нагояагийн их сургуулийн докторын сургалтад хамрагдаж буй монгол оюутнууд өөрсдийн судалгааныхаа үр дүнгээс танилцуулав.


Хуралд хэлэлцсэн илтгэлүүд боловсрол, сэтгэл судлалын философи, түүх, соёл, менежмент, хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээг хамарсан сонирхолтой асуудлуудыг хөнджээ. Цар тахлын үеэр МУИС-ийн судлаач, багш, докторантуудын зүгээс гадаадын нэр хүндтэй их сургуулиудтай хамтартсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал цахимаар зохион байгуулах, хамтарч ажиллах нь нэмэгдэж байна. Энэ нь МУИС-ийн багш нарыг чадавхжуулах, залуу багш нарыг ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй учир гадаадын их сургуультай хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг тогтмолжуулах, цар хүрээг тэлэх, чанаржуулах тал дээр анхаарч ажиллахаа МУИС-ийн удирдлагын зүгээс илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар